Saturday, June 1, 2013

Арван гурван Жононгийн бөөлөө .


Хөхүүдэй   мэргэний  даалгавар

Амар байцгаана уу? Гэрлийн өргөөний улаач нар минь мөн та бүхнийхээ өндөр дээд буурлуудын түмэн амгаланг эрье. Та бүхэндээ 2013 оны хаврын сүүл сарын шинийн нэгний өдөр Өргөөний зөвлөх удган Сэлхэнцэг маань улаач Дайриймаа, Дэлгэржаргал та хоёрыг Хөхүүдэй мэргэн дуудсан та 2т даалгавар өгөх юм шиг байна гэснээр бид очсон. Ингээд Хөхүүдэй мэргэн дээдэс маань залраад 3- н даалгавар өглөө. Гэрэлт өргөөний улаачдаас 13-н Жононгийн улаачийг тодруулж ол тэгээд 15 –н гаригийн дараа Голын захад түүдэг асааж бөөл гэв ээ.   

 Эхний  хийх  13 –н Жононгийн  бөөлөө
1.    Газар  Лусын  аюулаас  сэргийлэх  бөөлөө
2.    Хүн  зоны  өвчин  томуу  элдэв  халдварт  өвчний  эсрэг  бөөлөө   хий   энэ  бөөлөө  бол  дэлхийн  хүн  төрөлхтөний  төлөө  бөөлөх  бөөлөө  гэлээ.
Хийх  үйлээ  морин  цагт  эхэлээрэй  тэгээд  3 –н  хоног  бөөл  энэ  бол  Хаан  дээдсийн  алдарыг  товлосон  жононгуудын  хийх  үйл,   үүнийг  Хөхүүдэй мэргэн  ингэж  зарлигдав. 

·        3 дахь  үйл  нь  2  Хатаны  бөөлөө

1.     Зүрх  хайрханы  баруун  урд  суга  хавьцаа  Эхийн  умай  хэлбэртэй  газар  бий  тэнд  бөөл
Нэг  таваг  цагаан  идээ,   бас  нэг  таваг  жимсээр  идээ  засч  ундаалга  бэлдэж  өглөөний  морин  цагаас   орой  нар  шингэхээс  өмнө  2  улаач  гэр  гэртээ  очсон  байхаар  тохируулж  бөөл  гэсэн  даалгавар  өглөө.
 Би  ч  за  гэхээс  өөр  балмагдаад  асууж  ярьж  чадсангүй  Өндөр  дээдүүдийн  минь  даалгасан  даалгавар  учраас  хийх  ёстой  л  гэж  ухаарахаас  бүрэн  ухаж  ч  чадсангүй.  Дээдсийн  мордсоны  дараа  Хилэн  Жонон  аав бууж  бид  жаахан  тайвширсан  учраас  хийх  бөөлөөнийхөө  талаар жаахан  асууж  лавлав.  Бие  дааж  бөөлөө  хийж  байгаагүй  учир  Зөвлөх   удганаасаа  асууж  зөвөлгөө  зааврыг  байнга  авч  бөөлөөгөө  хийхээр  болж  бэлтгэлээ  хийж  эхэлсэн  дээ.

Арван  гурван   Жононгийн  бөөлөө
2013 –н  оны  04 –р  сарын  25 н  буюу  Хаврын  сүүл Луу  сарын шинийн  15  ны өдөр  Гачууртын  Хар усан  тохой  хавьцаа  нэгэн амралын  газрын  дэргэд Туул голын  эрэг  дээр  бөөлөөгөө  эхлэв. Эрт  13-р  зууны  үед  Эзэн  хаан  болон  Тоорил  хаан  энэ  хавьд  нутаглаж  байсан  гэх  үг  чих  дэлсэв.  Би  үйл  хийж  байсан  учир  тодруулж   чадсангүй.

                                Бөөлөө   эхлэхийн  өмнө
13-н  Жононгийн  Улаачид  байраа  эзлэж  түшээ  нар  түүдэгээ  асаах  гэж  бэлдэж  байна.
Бид  бүгд  нарнаас  эхлэн  эргэн  тойроны  уул  ус  лус  савдагын  эзэдүүд  болон өндөр  дээдүүддээ  хийх  үйлээ  мэдүүлэн  өргөлөө  өргөн,  Нар  болон  4-н зүг  8-н  зовхистоо  мэхийн  ёсолж  мөргөн  Тэнгэрийн  дуудлагаа  хэлэн  зээ  татаж  гурвантаа  давхар  хүрээгээ  татаж  галаа  мандааж  9 н зайран,  4-н удган  бөөлөөгөө  эхэллээ



                                     Гал  асаж  бөөлөө  эхэллээ.

Энэ  бөөлөө  бол
1.    Газар  Лусын  аюулаас  сэргийлэх  бөөлөө
2.    Хүн  зоны  өвчин  томуу  элдэв  халдварт  өвчний  эсрэг  мөн  хатуу чанга  харгис  бүхний  эсрэг  бөөлөх    энэ  дэлхийн  хүн  төрөлхтөний  болон  амьтай  бүхний  төлөө  бөөлөх  бөөлөө  байсан. 
Энэ   үед  бидний  дээдсүүд  зарим  үед  хэцээ  чанга  нүдэн,  зарим  үед  аажуу  гэх  мэт  олон  янзаар  бөөлж  бас  биднийг  дагуулаад  хаа  ч  юм  яваад   газар  уул  ус  нэвтлээд  их  холч  явах  шиг  мөн  салхины  аяс  өөрчлөгдөж   байсан  гэх  мэт  мэдрэмжүүд  мэдэгдэж  байсан   бид  хамгийн  түрүү  бууралуудаа  буулгаж  Ийм  үйл  хийнэ  гэж  Өндөр  дээдсүүддээ  айлтган  улаач  үрсдээ  яах  тухай  хэлж  сургаалыг  нь  айлдуулсан. 
Биднийг   Зорилго   юугаа  нэгтгэн
Бодол  санаагаа  цэгцлэн
Хуяг  дуулгаа  бүрэн  хөдрөн
Хэнгэрэг   юугаа  дэлдэн 
      Нэгэн  сэтгэлээр 
      Бат  сайхан  итгэлээр 
      Нэгдэн  байж 
      Бүгдээрээ  бөөлөх  аваас   бүтэх  буй  заа  гээд  үйлэндээ  морд  гэлээ.
     
3.    Дараа  нь  алтан нар,  мөнгөн  сар,  од  мичид,  тэнгэр- өндар  дээдүүд,  эх дэлхий,  удамын  дээдсүүд,  лус  савдагийн  эздүүддээ  талархалаа  илэрхийлж   харилцан  зөвшөлцөн  нэгдэн  нийлж  алаг  дэлхийдээ  зохицон  амьдрах  хайр  талархалын бөөлөө  хийж  байлаа.  Энэ  үед бидний  өндөр  дээдүүд  ерөөл  магтаал  хэлж,  улаач  үрсүүд  дуу  хуур  өргөж  байсан.


                                       Нар  хүрээлж  байна
                                Бөөлж  эхлэх үед  үүлтэйдүү байсан.


                               Галт шувууд ирсэн нь     

                     Гал дотор бүжиглэж байгаа нь:



  
                               Өндөр дээдсүүд заларч байгаа нь 

                               
                               Морьтой дээдэс заларч буй нь             
                 
                                        
 



                  Орой  болж  түрүүчээс  нь  буусан   Язгуур  буюу  Өндөр  дээдсүүд  дуранд




         Өндөр  дээдсүүд  дуранд

Орой  сар  гарах  үеэр  Дууны  багш  Утаа, Дайрий, Баясаа, Алдармаа  нар                      байлцах  үед   
Дууны  багш  маань  Өндөр  дээдсүүддээ  “Алтайн  магтаал”  хайлж,  хэдэн  дуу  хуур  өргөснөөр  бууралууд  улам их  баясан  цэнгэв.

Жич :  Дууны  багшдаа  гялааж  талархсан  шүү  таны  үйлс  тань  арвин  байж,  хөх  тэнгэртээ  цуцашгүй  хоолой  тань  мөнхөд  хүрч  байх  болтугай. 

Мөн  Хөхүүдэй  мэргэний  даалгавраар  сэтгэлээсээ  дэмч болж  оролцсон  улаач  Дайриймаадаа  гялаалаа.  Тавгийн  идээний  хэвийн  боов,   10 литр  сүүг  авчирч оролцсон.  Мөн  Улаач  Яруу тод   шар  тос  15.000 төгрөг  хандив болгон өгсөн  гялаасан  шүү.  Бидний  13 -н  Улаач  З0.000  төгрөг  цуглуулан  энэ  бөөлөөний  бэлтгэлээ  хангасан  сэтгэл  зүрхээ  нэгтгэн  бид  үйл  хийж  чаддагийг  үлгэр  жишээчээр  харуулсан  АНДУУУДДАА   чин  сэтгэлээсээ  гялааж  талархсан  шүү.

                                        Багш  дуулсаны  дараа  язгуур  их буусан  байдал 

Мөн Өргөөний улаач Алдармаа маань 2 хүүгийн хамт дэм болж, Дайриймаатай цай чанаж, хоол хийлцэж халуун ундаар үйлчилсэнд талархая мөн гал манаж, зураг авч их тус болсон Өргөөний улаач Ганчулуундаа болон сэтгэлийн дэм өгсөн улаач Утаа, Баясаа нартаа бүх жононгуудын улаач нарын өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлж
Мөнх хөх тэнгэртээ үргэлж ивээгдэж
Монгол  түмэндээ  хүндлэгдэж

Монгол  бөөгийн  гэгээн  оюуныг

Маргаашийн  ирээдүйдээ  ариунаар  жолоолох  болтугай

                   Тэнгэр   Тэнгэр   Тэнгэр

                   Монгол   Монгол   Монгол
                   Газар Газар Газар

                                         Өргөөний  улаач  Ганчулуун  гал  манаж  буй  нь:  

Ингээд  бид  шөнөжин  бөөллөө.  Бөөлөх  явцад  буурлууд  бууж  мордож  мөн заримдаа  улаач  нар  буурлууд  болон  одот  тэнгэр,  уул  ус  газар  дэлхийгээ  хайрлан  дуулж,  баярлан  бахдаж  бөөлж  байсан  энэ  үед  бид  ээлжгүй  учир  2012 оны  12 сарын  21 нээс  урт  цагаар  бөөлсөн  гэвч  урин  дулаан  цаг  учир  сэтгэл  амар  бөөлж,  хийх  үйлийнхээ  тухай  зөвлөлдөн  бөөлсөн  учир  цаг  амар  өнгөрч  байсан  шөнийн  харанхуйд   Хаан  дээдсийн  зарлигтай  анд 13 –н  Жонон    нэгдэн  үйлээ  хийх  нь  бахдалтай  цуцашгүй,  омголон  хиймортой,  хэлэх  үгээ  хэлчихдэг  хийх  үйлээ  хэнээр  заалгадаггүй  хийдэг  санагдсан  улаач  бид зарим  үйлээ  бүрэн  ухаарч  амжаагүй  байхад  бидний  өндөр  дээдсүүд үнэхээр  гайхалтай  байлаа  энэ  бүх  бөөлөөг  хийхэд   андын  сэтгэлээр  нэгдэж  итгэлтэй  бас  хайраар  дүүрэн  бөөлөх  нь  маш  чухал  гэдгийг  мэдэрч  байлаа.  Идэвхитэй  бөөлсөн   13 –н  Жононгийн  улаач  нартаа  талархлаа  цаашид  хийх  тэнгэрийн  их  үйлдээ  илүү  их  амжилт  гаргаарай.
Бид  доорхи   байрлалаар  өглөө  морин  цагаас  эхлэн  бөөлж   сар  гарах  хүртэл  энэ  байрлалаар  бөөлсөн.


13 –н Жононгийн  бөөлөөний  эхний  байрлал


Хоймортоо  идээгээ  засч  голдоо  галаа  бадрааж  гал  уруугаа  харж   эхний  тойрогт   галын   4 –н үзүүрт   4-н  Удган  бөөлж,   гадуур  тойрогт  9 –н  зайран  бөөлж  эхэлсэн  энэ  байрлалаараа  маргааш  үүрийн  03  цаг  хүртэл  бөөлсөн.
Бид   үүрээр  03 –н  цагаас  эхлэн  дараахь  байрлалаар  өглөөний  морин  цаг  хүртэл  бөөлсөн.


13 –н Жононгийн  бөөлөөний  дараагийн  2 дахь  байрлал

 


Хоймортоо  идээгээ  засч  голдоо  галаа  бадрааж  гал  уруугаа  харж   дөрвөлжин   хэлбэр   гаргаж      4 –н үзүүрт   4-н  Удган  буруу  харж  буюу  4 -н өнцөгрүүгээ  харж  бөөлж,  9 –н  зайран  гал руугаа  харж  4 -н  Удганаа  холбон  байрлах   маягаар  дөрвөлжин  үүсгэж  үүрийн  03  цагаас  эхэлж  дахин  хүрээгээ  татаж  бөөлсөөр  энэ  байрлалаараа  маргааш  өдрийн  морин  цаг  хүртэл  бөөлсөн.

 
Үүр  цайх  дөхөж  гэгээ  гарч  бид  нар  гарахыг  ихэд  яаран  хүлээлээ.  Энэ  үед  Танхай  балчир  ах  бидний  бөөлөөнд   тэнгэр рүү  пирамид  босож  байна  гэж  тольдлоо.  Мэлмий  тэнгэрийн  үр  Утаа  удган  ирсэн  тэгээд  та  хэдийн  хэцэн  дуу  зөөлрөөд  явчихаар  гайхаад  ирлээ  гээд  Танхай  ахын  хэлсэн  үнэн  болж  4 талтай  алтан   шаргал  Приамид  тэнгэр рүү  боссон  гэж  хэлж  биднийг  баярлууллаа.  Ингээд  бид  үйлээ  сайхан  хийж  байгаадаа  баярлан  бахархан  цааш  үргэлжлүүллээ.  Нар  хараахан  мандаагүй  үед  нүүдлийн  шувууд  сүрэг  сүрэгээрээ   ирлээ  яагаад  ч  нилээн  хэд  өнгөрөхөөр  бид  тооллоо  тэгэхэд  хачин  юм  болж  13  удаа  шувууд   сүрэглэн  ирлээ  бид  ч  баярлан  хурайлж  өнгөрөөж   байв.   

Удалгүй бидний хүсэн хүлээсэн Нар уулын цаанаас гарч ирлээ бид баярлалдан Тэнгэрийн дуудлагаа 3 –нтай хэлж хурайллаа нар урд урднаас улам тод гоё цацран мандлаа.

Хүмүүс   өдөр  дутам  нар  байж  л  байдаг  гэж  тоомжиргүй  ханддаг  болсон  шиг  санагдах  юм  харанхуй  шөнө  байхдаа  бид  хэрвээ  унтдаггүй  бол  нараа  ямар  их  үгүйлэн  хүлээх  бол  бидэнд  алтан  нар  ямар  их  хэрэгтэйг  төдийлөн  анзаардаггүй,   ийм  ариун   тунгалаг  гайхамшигтай   эрчим  энергээ  бидэнд  илгээдэг  агуу  гайхамшигтай  байгаль  дэлхий,  тэнгэр  эцэгээ  хүмүүс  бид  үргэлж хайрлан  хамгаалж   зөв  зохицон  амьдрах  учиртайгаа  улам  илүү  ухаарах  шиг...






Алтан  нар  улам  их   туяаран  бидэнд  эрчим  элчээ  хайрласаар  бид  бүгд  хүндэтгэн  мөргөж  байлаа  Туул  голын  Хар  усан  тохойн  хажууд  хийсэн  бөөлөө  ийнхүү   нартай  золгож  үргэлжлэлээ.
Нартай  золгосоны  дараа  эргэн  тойрон   шар  том  том  зуйван   толбо  үзэгдэнэ

Ингээд  үйл  сайхан  болж  буурал  дээдсүүдээ  буулгаж  үг  сургаалийг  нь  сонсож  хооронд  хөөрөлдүүлж,  мөн  бие  биесдээ  хамрын  тамхиа  дамжуулан  мэндийн  хөөрөг  зөрүүлэнэ идээгээ  бас  дамжуулж  байлаа  энэ  үед  зарим   бууралын  тамхи  үнэрлэх  явцдаа  сэтгэл  хөдлөж  буй  бололтой  аргагүй  андын  минь  үнэр  гэх  шиг   бас   өөр  нэг  тамхи  үнэрлээд   их  дотно  төрөлтэйгээ  уулзсан  нүдэнд  нулмис   хурж  уйлах   шахан  байх  шиг   мэдрэмж  төрсөн  улаач  бид  бүрэн  ухаарч  амжаагүй   ачит  сургаалаа  хэлсэн ч  тэр  үед  тэмдэглэж  авч  амжаагүй  бололтой   энэ  үйлээр  энэ  жил  хийх  гүйлүүдын   эхлэл  гэдгийг  ухаарлаа.  

Ган Ир, Сарантэх  2 ын   буурал  их  л  дотно  сайхан  хөөрөлдөж,  Тэнгэрхүү  Дэлгэр-Жаргалын  буурал  олонд  хандаж   сургааль  хайрлаж   буурлууд  нилээд  тухлаад  мордлоо.  Бид  анх  удаа  Тэнгэр  удган,  Өргөөний  зөвлөх  удган  Сэлхэн  мөн  Хурцаа  зайранг  хажуудаа  байхгүй   үед  Зөвлөх  удганыхаа  зөвөлгөөгөөр  хийсэн  бөгөөд  буурлууд  бидэнд  үйл  сайхан  боллоо  гэж  урамын  үгээ  хайрлаж   цаашид   сэтгэлээ  нэгтгэн   андын  журмаа  сахин  их  үйл  хийж   ард  олноо  манлайлахыг  хүссэн  юм   ийнхүү  бид   үйлээ  сэтгэл  дүүрэн  өндөрлөлөө. 



ТЭНГЭР    ТЭНГЭР    ТЭНГЭР
МОНГОЛ     МОНГОЛ     МОНГОЛ
ГАЗАР     ГАЗАР     ГАЗАР




За нэг иймэрхүү чадан ядан бэлдэж орууллаа алдаа гарсан бол андууд минь өршөөн соёрхоорой.  Зөвлөх  удган  нэг  өдөр  бөөлүүлэхээр  болгов.

ӨРГӨӨНИЙ ЗӨВЛӨХ УДГАН СЭЛХАНЦЭГДЭЭ болон Өндөр дээдсүүдэд нь мэхийн ёслоод та минь бидэндээ их зүйлийг чин сэтгэлээсээ зааж зөвлөж хийсэн учир бидний бөөлөө үнэхээр амжилттай болсон шүү таньдаа дахин дахин талархъя
Эгэлгүй даруу
Эрхэмсэг бүсгүй
Түмнийг тольдогч
Төөрөг заяаг тэгшлэгч
Сайхан сэтгэлт
Саруул ухаант
Их удганы шадар
Эх ачтан Зөвлөх удгандаа дахин гялаалаа талархлаа.
2012 оны 12 сарын 21 ны бөөлөөнд цаад талд зөвлөх байгаа 

өөр зураг олдсонгүй өршөөгөөрэй


9 –н  Зайран    4 –н  Удган  улаачтай   13 –н  Жононгийн  бөөлөө  дурсгалын  зураг  авахуулж   өргөлөө  өргөснөөр  морин  цагтаа  өндөрлөлөө.

Андууддаа:

Эвийг  хичээж 

Эрдэмийг  сурч 

Бөө  гэгээн  тархиа  судалж

Бүх  арддаа  дэм  болж

Алтан  Дээд  ГЭР  ИЭ- гээр  жим  хийж

Андын  журмаар  энхийг  эрхэмлэн

Гэрэлт  Өргөөндөө  эрчим  нэмэн

Гэгээн  оюунаар  бүгдийг  тэтгэж  яваарай  гэж  ерөөе. 

                        Гэрлийн  өргөөний  улаач   Дэлгэр- Жаргал






1 comment:

  1. ta bugdiin booloonii tuhai bichsen zuiludiig unshih bolgond setel hodolj nulims ooriin erhgui garah ym uils buhen tani delgereh boltugai tenger mongol gazar

    ReplyDelete