Wednesday, June 5, 2013

5 –н ихэр Хатаны бөөлөө



1.    Домч  тэнгэр
2.    Лус  тэнгэр
3.    Савдаг  тэнгэр
4.    Атаа  5-н  тэнгэр
5.    Эзэн  хурмаст  тэнгэрийн  дээдсүүдыг  урин  залж  бөөлөх 

3 –н Таваг  цагаан  идээ,   2   Таваг  жимсээр  идээ  бэлдэж   таван  тансагийн  ундаалаг  тавьж  өглөө  нар  мандахаас  нар  шингэх  хүртэл  Богд  уулын  зүүн урд суганд  очиж   19 –н  гаригийн  дараа    бөөл  мөн  Гэрэлт  өргөөний  улаач  нар  дотор  5 –н  ихэр  хатны улаач  бий  гэлээ.   Ингээд  улаач  би  таван  ихэр  хатанг  тандан  мэдэх  аянд  гарваа.   Хэд  хэдэн  хатан  сурсаар  эцэст  нь   Зөвлөх  удганаасаа   асууж  илүү  дутуугаа  цэгцэлж  5 –н  ихэр  хатадын  улаач  нараа  оллоо.

2013  оны  04 сарын   28 –н  буюу  Могой  жилийн   Хаврын  сүүл  луу  сарын  шинийн  19  ны  өглөө   Улаанбаатар  хотоос  04 –н  цагт  2  машинтай  5 –н  хатдын  улаач,  2  түшээгийн   хамт  Богд  уулын  зүүн  урд  сугад  очлоо.  Энэ  нь  Аянга  удганы  Нарны   бөөлөө  хийдэг  сайхан  талбайтай   Налайхаас   баруун  урд   байдаг  газарын   дээхэн  бөөлөхөөр   боллоо.  Бууриа  үзэж  явахдаа  аргал  түүлээ.



Бөөлөх  газрынхаа  шавийг  тавьж  түшээ  нар  гал  түлэх  хонхороо  бэлдэж  улаач  нар  идээгээ  заслаа.




Бид   эргэн  тойрондоо  өргөлөө  өргөлөө.
1.    5- н  тансаг  / цай,  айраг,  тараг,  ааруул,  сүү /  -ний   өргөлийг  эргэн  тойрон  уул  толгодын  эзэддээ  болон  Домч  3-н тэнгэр,  Атаа  5 –н тэнгэр,  Лус  тэнгэр,  Савдаг  тэнгэр,  Эзэн  хурмаст  тэнгэртээ  өргөлөө  өргөлөө.
2.    4 –н  зүгтээ   бага  зэрэг  нэрмэл  дээр   сүү  нэмээд  өргөлөө.
3.    Дан  сүү гээр  эхлээд  нар  зөв,  дараа  нь  нар  буруу,  сүүлд  нь  нар зөв  тойрон  өргөл  өргөсөн. 


Тэнгэрийн  дуудлагаа  3 –нтаа  хэлж   зээгээ  дуудаж  Хийгээр 
 Домч  тэнгэрээр  сүүгээр
Тэнгэр  газрын  заадсаар  газрын  хөрс  усаар  дараа  нь 
Ургаа  арцаар
Салхиар 
Эзэн  хурмаст  тэнгэр  дан  галаар  3 эрчилээсээр  Эх  тэнгэрийн  үүднээс газрын  гаваар  хүрээгээ  татлаа. 4 –н  зүг  8 –н  зовхистоо  мөргөж   саран  хэлбэрээр  суудлаа  зассан.

                        ТАВАН ИХЭР ХАТНЫ БӨӨЛӨӨНИЙ ЗОРИЛГО

1. Монгол түмнийхээ дунд тархсан өвчин томууг дарах
2. Архи дарсны хор зогсоох
3. Байгаль эхийн хэвлийг ухахыг зогсоох гэсэн 3 –н зорилгоор бөөлөх юм.

Дан цагаан идээний таваг нь хүндлэл, ариун цагаан сэтгэл, буян хишигийг бэлэгддэг учиртай.

Жимсний идээг хатадад тавьдаг нь олон учиртай юм байна үүнийг жимс тус бүрээр доор задлан бичье.
Алимны шүүсээр аадар борооны төлөгийг газрын хөрсөөр Лусын эзэд тавьж хаана ган зуд, хаана элбэг сайхан буйг тандан мэдэж тэнцүүлдэг учиртай.
Зөвхөн балга алимны шүүсийг урд зүгт өргөж, 3 –н балагыг жалга судагт өгсүүлж хийж шингээдэг гэхдээ хэн дуртай хийдэггүй.



Мандриныг ширхэгүүдийг үрээр нь удамын биш явуулын хараал хамгаалах хариулхад мөн 5 –н махбодийн сүнс амин судлын нэг болох сүнсийг дагуулж үйл хийдэг юм байна. Ийм үед нойрмог нозоорч байдаг юм байна. Хатад үрээ иддэг тэгж бас үйлээ хийдэг .

Киви жимсээр бүх ногоон ургамалыг бэлэгддэг. Ж нь: Замаг, хадны хаг, ногоон мод, зүлэг ногоо бүгдийг холбож амин судлыг нэгтгэдэг. Киви жимсийг зүсээд хутга мэсний шархийг эдгээдэг. Шүүсээр мэргэлдэг мөн яр шарханд хэрчээд тавьж эдгээдэг тэгэхэд ногоон өнгө нь цагаан болж хувирдаг.

Усан үзэмийг хатад гоо сайхандаа хэрэглэнэ биеэ цэвэрлэж мацаг барихдаа шүүсийг сорж ууна.
Өглөө өлөн элгэн дээрээ 5 –н ширхэгийг сорж ууна нар ургахаас өмнө.
Үд дунд 9 –н ширхэг жимсийг сорж уувал бэлхүүснээс доош эрхтэн цэвэрлэгдэж өтгөнөөр ялгарч гарна.
Харуй бүрийд 13 –н ширхэгийг сорж уухад 4 –н мөчний үе бүхнийг цэвэрлэнэ ийм маягаар 3, 7, 9 хоногоор мацаг барьж цэвэрлэнэ.
Ванана жимсийг бантан шиг нухаж цутан хийж иднэ. Зөвхөн гурилтай хольж булгийн ус 3 –н шанагыг аваад сүүлийн шанагнаас З –н халбагыг авч 300 грамм банана хийгээд нар зөв хутгаж буцалгана. Тэгээд давс огт хийхгүй хийгээр харвуулах махан биеийн хор буюу бүх хорыг гадагшлуулахад хэрэглэнэ.
Эдгээр жимсийг хий-гээр хийсэн бөөгийн төрөл бүрийн гэмтэлд ашигладаг юм байна.

Бөөлөний явцад Домч тэнгэрийн хатан дом шидийн үйл мэдрүүлж өвчин томууны эсрэг үйл хийж буй бололтой тортог үндэс дэвийг арилгаж буй мэт үйл хийсэн. Бусад хатад архины хор ад донг дарах, газар эхийг хэвлийг ариулж сэв дарах, аргадан хайрлан эзэдэд нь дэмнэх зэрэг үйл хийсэн гэсэн. Бөөлөө эхлээд цаг гаруй болсоны дараа бид дор бүрнээ үүргэлэх маяг ороод тэгсэн мөртөө хэцний дуу янз бүрийн хэмнэлээр цохигдож байсан энэ үйлдэлээ ухаж ядаад утас зохиж Зөвлөхөөс асуутал санаа зоволтгүй Буурлууд тань та бүхний сүнсэн биеийг дагуулж үйл хийж байгаа юм нэг хэсэгтээ ийм маягтай үйл хийнэ гэлээ. Мөн салхиар болон гал, ус, нараар үйл хийж буй мэт байлаа. Энгээд түр завсарлаж өргөлөө дахин өргөхөд урьд зүгээс 5 –н адуу ирж явлаа бид билэгшээн угтлаа. Нар туяарч байсан.

Үдээс хойш буурлууд нилээн тогтож сууж үйлээ хийж эхэлсэн харин салхи арай тогтож хүйтэн салхи намдаж эхэллэсэн. Бид хатаддаа дуу хуур өргөж жаал бүжүүлэн баясуулж хэсэг бөөлөв.
5 –н Ихэр хатнаа тойруулан сууж хөөрөлдүүлэхийг оролддов. Улаач нар учир юуг нь тандлаа тэгэхэд Ганзаяагийн хатан хамгийн эгчмэд нь бололтой салхиар нааддаг сайхан хатан бололтой. Золзаяагийн хатан усаар үйл хийдэг, Дайриймаагийн хатан галаар үйл хийдэг бололтой мэдэрэгдсэн. Гэрлээгийн хатан бидний хамгийн сүүлд гарсан дүү болов. Манай хатан шивших домнох, алсаас барих зэрэг үйл хийж сүүгээр их үйл хийж байлаа.
 
Хатадаа гар гараас нь бариулж суулгах үед хатад санааширан янз бүрээр уйллаа чимээгүй мэгших нэг мэгшиж, чанга уйлах нь уйлж мөн чимээгүй нулимсаа зарим нь урсгаж сууна. Энэ 5 –н Хатадын ээж 13 –р зууны үед Хаан дээдсийг хамгаалж байсан эрэмгий дайчин хатан байлаа. Том биетэй бараг одоогийн биднийг 3 нийлүүлсэн мэт биетэй, нум сум харвадаг ихэр хатадаа 3 –н жил 5 –н сар тээж төрүүлсэн домогт хатан юмсанжээ.

Бөөлөөгөө дуусаад идээгээ өргөж дуусах үед нар сайхан солонгорон байсан.

Бид  бөөлөөгөө  дуусгаад  5 –н  Ихэр  хатадын  улаач  нар  дурсгалын  зураг  авахууллаа.

Энэ  бөөлөөний  бэлтгэл  болон  бөөлөхдөө  юу  анхаарах  талаар  зөвлөж  харамгүй  сайхан  сургаалиа  хайрласан   Дээд  буурал  Хөхүдэй  мэргэн   болон  түүний  улаач  Зөвлөх  удгандаа  гүн  талархал  илэрхийлж
Мөнх  хөх  тэнгэр  нь  үргэлж  ивээж
Мөргүн  дээд  буурлынхаа  ухаан  шиг  саруул  байж
Монгол  түмэндээ  хүндлэгдсэн  энгүй  гэгээн  эрхэм  дээд
Мэргэн  оюун  төгс  удган  болтугай  

Ихэр  хатадынхаа  үйлэнд  сэтгэл  зүтгэл  гарган  оролцсон  удгадууд  болон  бидний  хань,   буурлуудын  минь   2  түшээдээ  гялаалаа  эрүүл   энх  байж  тэнгэрийн  ариун  үйлс  нь  дэвжин  дэлгэрэх  болтугай.



ТЭНГЭР    ТЭНГЭР    ТЭНГЭР
МОНГОЛ     МОНГОЛ     МОНГОЛ
ГАЗАР     ГАЗАР     ГАЗАР
                                    Гэрлийн  өргөөний  улаач   Дэлгэр- Жаргал

No comments:

Post a Comment