Wednesday, June 5, 2013

Голомтын галын тахилга

 Голомтын  галын  тахилга 

 
Галын тахилга нь
1. Ханийн тэнгэр
2. Үрийн тэнгэр
3. Гал мандал
4. Эдийн тэнгэр
5. Таван хошуу малын тэнгэр
6. Алт мөнгөний тэнгэр
7. Буян хишгийн тэнгэр
8. Байгаль далайн тэнгэр
9. Дээд эх тэнгэр
гээд 9-н Заяач тэнгэр бий тэдгээрийг дарааллаар дуудан эргэн тойрон өргөл өргөөд мэндүүлэнэ. Дараа нь гал дэрээ энэ дараалалаар дуудан хурайлана шүү 

5 –н ихэр Хатаны бөөлөө



1.    Домч  тэнгэр
2.    Лус  тэнгэр
3.    Савдаг  тэнгэр
4.    Атаа  5-н  тэнгэр
5.    Эзэн  хурмаст  тэнгэрийн  дээдсүүдыг  урин  залж  бөөлөх 

3 –н Таваг  цагаан  идээ,   2   Таваг  жимсээр  идээ  бэлдэж   таван  тансагийн  ундаалаг  тавьж  өглөө  нар  мандахаас  нар  шингэх  хүртэл  Богд  уулын  зүүн урд суганд  очиж   19 –н  гаригийн  дараа    бөөл  мөн  Гэрэлт  өргөөний  улаач  нар  дотор  5 –н  ихэр  хатны улаач  бий  гэлээ.   Ингээд  улаач  би  таван  ихэр  хатанг  тандан  мэдэх  аянд  гарваа.   Хэд  хэдэн  хатан  сурсаар  эцэст  нь   Зөвлөх  удганаасаа   асууж  илүү  дутуугаа  цэгцэлж  5 –н  ихэр  хатадын  улаач  нараа  оллоо.

2013  оны  04 сарын   28 –н  буюу  Могой  жилийн   Хаврын  сүүл  луу  сарын  шинийн  19  ны  өглөө   Улаанбаатар  хотоос  04 –н  цагт  2  машинтай  5 –н  хатдын  улаач,  2  түшээгийн   хамт  Богд  уулын  зүүн  урд  сугад  очлоо.  Энэ  нь  Аянга  удганы  Нарны   бөөлөө  хийдэг  сайхан  талбайтай   Налайхаас   баруун  урд   байдаг  газарын   дээхэн  бөөлөхөөр   боллоо.  Бууриа  үзэж  явахдаа  аргал  түүлээ.

Saturday, June 1, 2013

Арван гурван Жононгийн бөөлөө .


Хөхүүдэй   мэргэний  даалгавар

Амар байцгаана уу? Гэрлийн өргөөний улаач нар минь мөн та бүхнийхээ өндөр дээд буурлуудын түмэн амгаланг эрье. Та бүхэндээ 2013 оны хаврын сүүл сарын шинийн нэгний өдөр Өргөөний зөвлөх удган Сэлхэнцэг маань улаач Дайриймаа, Дэлгэржаргал та хоёрыг Хөхүүдэй мэргэн дуудсан та 2т даалгавар өгөх юм шиг байна гэснээр бид очсон. Ингээд Хөхүүдэй мэргэн дээдэс маань залраад 3- н даалгавар өглөө. Гэрэлт өргөөний улаачдаас 13-н Жононгийн улаачийг тодруулж ол тэгээд 15 –н гаригийн дараа Голын захад түүдэг асааж бөөл гэв ээ.   

Friday, April 12, 2013

Их Газрын Чулуу тэмдэглэл


Дундговь аймгийн нутаг Эх газрын чулуу ойролцоох Улаач Ганхөлөгийн амралт жуулчны газар 



Дээдсүүдээс Уул усны эздийн хийх үйлийг асуусаныг дор сийрүүлэв.

1. 
улаач Тэнгэрийн заадасын Дээдэсийн айлдвар 
За та бүхэнд эхлээд нэг арай хялбараар тайлаад алий:

Уул усны эздүүд эгэл та нартай л адилхан Сүнсэн биетэй, маханд биенд төрөөгүй эгэл жирийн эздүүд Эгэл та нарын дэргэд эгэлгүй баян нөхдүүд 
Горхи булаг рашаан, уул ус, ургаа чулуу, ургаа мод 
Эрдэнэсийн их сангийн чинь хайрлан хамгаалж
Эзэд нь болон суудаг 
Эгэл та нарын гэрт өчүүхэн цуглуулсан зүйлс чинь

Thursday, April 11, 2013

2012.08.07 Тэнгэр удган Утаа, Болор Ундрахуй нарын хамт 13-р зуунаар аялсан нь


2.08.07 Тэнгэр удган Утаа, Болор Ундрахуй нарын хамт 13-р зуунаар аялсан нь (энд явсан улаачдын дээдсийг тольдлоо) шөнө 00цаг орчимд (Сэлэнгэ Халх гол сум Гүн нуур амралтын дэргэд )

13 –р зууны бидний өндөр Дээдсүүдийн айлдвар сургаал
Аянга удган, улаач Утаа, Болор Ундрахуй нартай холбогдож сургасан сургаалийг сийрүүлэв.

Бага балчир улаач үрдээ барлан 4-н зүг 8-н зовхисд амь бүхнийг амьлуулж чадал юугаа гайхуултугай.
Энэ хэсгийг сонсож чадсангүй өршөөгөөрэй  

Зарлан тунхаглаж байна.
Аливаа бүхэн амьтайг сана
Амь бүхэн учиртайг сана
Үйл бүхэн учиртайг сана
Үг бүхэн утгатайг сана
Улаач үрийн оюун ухаан хэдий бохир байна өндөр дээдэс төдий чинээ сэвтэнэ үүнийг бүү март.
Эрэлхэг баатар жанждууд минь
........................................................

Thursday, October 18, 2012

Тэнгэр шиг бай О. Дашбалбар



Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан ...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг ...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчихаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байвч, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ! Тэнгэр шиг бай!
Яруухан санаа мөхөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Олз омог чамд үүдээ хаасан ч тэнгэр шиг бай
Олон түмэн нүүрээ буруулсан ч тэнгэр шиг бай
Одод гялалзаж, наран саран ээлжлэх цагт
Орчлон дээр аавын хүү шантрах ёсгүй! ...
Уур омог уурын мунхгийг мартаж, тэнгэр шиг бай
Уйтан хорвоогоос илүү гарч, жигүүрээ дэлгэ ...
Цөхрөл чамайг багалзуурдаж, цөлийн чоно шиг болгосон ч
Цөс ихтэй хүний үр гэдгээ бүү мартаарай! ...
Цорын ганц хүү минь, бас охин минь, хүүхдүүд минь
Цохолж ирэх үйлийн үрээс бүү зугт, бүү ай! ...
Хувь заяатай ямагт эвлэрч тэвчээртэй бай! ...
Хуучин цагийн мэргэд хүлээж сурсан юм шүү! ...
Орох оронгүй болсон цагтаа орчлонг бүхэлд олно, чи
Онцлох нөхөргүй болсон цагтаа, хүнийг бас ойлгоно, чи
Аз жаргал ирнэ гэвч, удалгүй алга болдог юм
Аюул зовлон тохионо гэвч, төдөлгүй арилдаг юм ...
Жамаараа ертөнцөд юм бүхэн өдөр, шөнө шиг ээлжлэнэ
Жаргал зовлонгийн алинд ч, мөнх тэнгэр шиг бай! ...
Атаатан түмэндээ мууг үйлдэвч, хариуд нь сайныг бүтээ.
Ариун сэтгэлийн нугад буяны цэцэгс дэлгэрдэг юм ...
Ямагт чиний зөв байх албагүй, сайтар тунгаа
Ярьж хэлэх, хөдлөх бүхнээ өөрөө хяна, сэтгэ
Хүсэл бүхэн биелэх албагүй, чандалж хорь
Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр! ...
Юм бүхэнд өөрийн цаг буй, сөрөөд нэмэргүй
Илд атгасан хүн тулаанд хэрэгтэй, хуриманд нэмэргүй
Нохой болохоос нь өмнө гөлгийг хазаж хэмлэдэг юм ...
Ноён болохоос нь өмнө хөвгүүнийг басаж доромжилдог юм
Самуун дэгдээгчид үйлээн тайван хийг
Сандарч тэвдэх хэрэггүй тэнгэр шиг бай!
Салхи цагаан болохоор бүхнийг хийсгэдэг юм
Саваагүй амьтдын зиндаанд бүү уна! ...
Эрх мэдэлтэй хүн нүгэл хилэнцээс зайлахгүй
Эд баялагтай хүн хүсэл шуналаас хагацахгүй
Ертөнцийн бүх юм хэмжээтэйг бүү март
Ер цагаа болохоор хумхын тоос шиг сарнина
Энгийн хүн ардад ээлтэй бай, хайртай бай
Элдэв бусармаг явдалд бүү орооцолд! ...
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ! ...
Гаднаа ямагт бусдаас доорд бай, даруу бай!
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж с ур.
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг, маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь! ...
Хүү минь, хамгийн эцэст хэлэхэд нохой явдлыг дээдэл
Хүлцэн тэвчихээс илүү гавъяаг би мэдэхгүй! ...

Ухаарч сэрсэн гэгээн өглөөний нар






                                                                     2012 оны 08сарын 09ний 05цаг 19 минут
Тэнгэр удганаар ахлуулсан “Гэрлийн өргөөний” улаач нарын хамт Сэлэнгэ явах аялал буюу ихэс дээдсийн өлгий нутгаар газар, уул усны амь сэргээх аялалд яваад буцах замдаа “Амарбаясгалант” хийдийн ойролцоо нэгэн сайхан нутаг болох эргэн тойрон дүнхэр сайхан уулсаар хүрээлэгдсэн нам гүм газар шөнө  22 цаг  өнгөрөөгөөд  ирж  манай аялалын хамт олон тойруулан бууж, таван машин тойрч хамгаалсан маягтай, таван майхантай бид таван майханаа барьж, өдрийн алжаалаа тайлан, одод тэнгэрийн дор хөрст газар ээжийн өвөрт эрхлэн нойрсч хонолоо.                                                                                Их  сайхан  амарч  хоножээ  сэтгэл  тайван  хөдөө  нутгийн  зуны  өглөөг  харж  баясаад,  энэ  сайхан  уулын  энгэрт  нэг л  дотно  сайхан  учир  өөрийн  эрхгүй  үзэг  цаас  нийлүүлэн  суулаа.