Friday, April 12, 2013

Их Газрын Чулуу тэмдэглэл


Дундговь аймгийн нутаг Эх газрын чулуу ойролцоох Улаач Ганхөлөгийн амралт жуулчны газар 



Дээдсүүдээс Уул усны эздийн хийх үйлийг асуусаныг дор сийрүүлэв.

1. 
улаач Тэнгэрийн заадасын Дээдэсийн айлдвар 
За та бүхэнд эхлээд нэг арай хялбараар тайлаад алий:

Уул усны эздүүд эгэл та нартай л адилхан Сүнсэн биетэй, маханд биенд төрөөгүй эгэл жирийн эздүүд Эгэл та нарын дэргэд эгэлгүй баян нөхдүүд 
Горхи булаг рашаан, уул ус, ургаа чулуу, ургаа мод 
Эрдэнэсийн их сангийн чинь хайрлан хамгаалж
Эзэд нь болон суудаг 
Эгэл та нарын гэрт өчүүхэн цуглуулсан зүйлс чинь
Тньж мэдэхгүй нэгэн нь орж ирээд 
Дуртай зүйлээ аваад гарвал 
Дургүй чинь хүрэх л биз дээ 
Хэр их тэвчих үү? Хэр их харах уу? 
Түүний л нэгэн адил уул усны эздүүд 
Өөрийн бүтээсэн өөрийн хайралсан бүхнээ 
Байгаа чигээр нь байлгаж 
Тэнгэр эцгийн зарлигийг хүлээн
Тэнгэр эцгийн үйлэнд зүтгэхээр 
Дэлхий ээжийн амийг нь хамгаалан 
Дэлхий ээжийн сав шимийг хамгаалан 
Оршдог билээ
Сав шим үгүй бол хүн төрөлхтөн үгүй билээ 
Тиймээс хүмүүн бид 
Дэлхий ээжийн сав шимийг хамгаалах нь 
Ганцхан уул усны эзэн савдгуудын хийх ажил гээд хаях бус 
Уул усны эзэн савдагуудад нь эрдэнэсээс нь нэмж өгч 
Үр жимсэнд нь хандив болгон нэмж өгч 
Уул усны эзэн савдгуудыг хайрлан 
Тэнгэр эцгийн үйлийг дамжуулахад 
Бидний хийх үйл тэр болой 
Тиймээс үрсүүд 
Уул усандаа очихдоо 
Ургаа модыг нь хайрлаж 
Горхийг нь хүндэлж 
Эм болсон ургамалууд 
Шим болсон цэцэгсүүдийг 
Өөрийн мэт хайрлан 
Уул усны эздүүддээ 
Хүндэтгэл үзүүлэн мэхийн ёсолж байх хэрэгтэй 
Тэд үйлээ л хийж байгаа 
Эгэл жирийн хий биетэй 
Тиймээс одоо та бүхний хийх үйл болбоос 
Уул усны эздүүдийг 
Өргөө гэрт нь ороод 
Үзэшгүй муухай үнэр гарган байж 
Хорт утаагаар утан байж 
Унтуулсан байгааг сэрээгээд 
Хийх үйлийг нь шивнээд 
Байхгүй болсон эрдэнэсийгээ
 Хаанаас олохыг нь мэдүүлээд 
Дуу дуулан байж 
Уул усны эздүүдэд хүч чадлыг нь мэдүүлэн байж 
Үйл үйлэнд нь шамдуулах эхний нэгэн үйл байна 
Удаах нэгэн үйл аваас 
Тэнгэр эцэг, дэлхий ээжийнхээ 
Амин сүнсийг нь золгуулан байж 
Эх дэлхийнхээ сав шимийг сэргээх нэгэн үйл байна 
Хур бороог нь дуудан байж 
Хурмаст эцгээ магтан байж 
Дэлхий ээжээ аргадан байж 
Тэнгэр эцгийн үйлийг залгуулан 
Газар эхээ магтан байж 
Мөнгөн сар, алтан нарнаасаа 
Дэлхий ээжийн эрчимийг сэргээх нь удаах нэгэн үйл байна 

2. улаач Заргачын Дээдэсийн айлдвар 
Эрдэнэс болгоны амийг сэргээчээл 
Эндээс нь бяцхан өргөчөөл 
Ингээл орхино гэж эргүүтэв үү 
Эзэн Богдын хэлснийг ухаж ойлгохгүй 
Салхинд хийсэх хамхуул мэт бодов уу 
Баясав уу чи 
Эрдэнэс болгон амьтай 
Эрдэнэс болгоныг тэжээх тэтгэх 
Хүч нэмэх ганцхан юм бий 
Энэ бол эх дэлхийн үрс та бүхэн 
Эх дэлхийгээ, ижий дэлхийгээ хайрлах 
Энэрэх сэтгэл юм, хайр юм 
Үүнээс илүү өгч чадах нь хаана байна 
Байгаа нь гаргаад ирнэ биз 
Өөрийн гэснээс өгөөд яахав дээ 
Өр зүрхнээс ундрах сэтгэл 
Өргөвөл болоо юм биш үү 
Эргүүгээ энэ миний улаач 
Ингэж гайхуулах гэж 
Үрс та нар өөрсдөө баясаж 
Өөрсдийн мулгуугаа хэнд гайхуулж 
Яаж гийгүүлнэ гэж бодоов 
Эргүү мунхагийн жишээгээ 
Энэ махан биеээр нь .... 
Үрс та нар харин өөрсдийн оюунаа засна биз 
Хэдий болтол та нар 
Хэл амаа мэдэхгүй 
Балчир нялзрай мэт 
Байнгын л үглэж 
Өвгөд буурлынхаа 
Өр зүрх рүү өшгичиж 
Үйл юугаан хийхэд нь саад тотгор болж 
Онголзож....... байх улс билээ 
Хэл амаа мэдэж бай 
Хийхээсээ өмнө бодож бай 
Хийвэл хийсэн шиг хийж бай 
Хэлвэл хэлсэн шиг хэлж бай 
Хэтэрхий битгий хийсээд бай 
Суурьтай бай, буурьтай бай Оюунтай бай, ухаантай бай Эзэн Богд минь өршөөнө биз

3.улаач Хасын Дээдэсийн айлдвар 

Хэний газар нутагт ирээд 
Хэний газар нутгийг ухаад 
Хэний газрыг онгичоод байна 
Хирээ мэдэж Бяриа таних цаг болсоон 
Эзнээ танихгүй эргүү мунхагуудыг 
Эргэх зүггүй болгоно 
Өгөр толгойг нь 
Өшиглөж хаяад 
Өндийх мөргүй болгох биш үү 
Алтан сайхан элсийг минь 
Ачиж бараад дуусгаж байна 
Хэдий болтол бид Ингээд зүгээр суух юм 
Хайрлана хайрлана гэх юм Хайрыг тэд мэдрэх үү..... 

4. улаач Харзэдийн Дээдэсийн айлдвар

Өмнө айлдсан дээдсүүдийн 
Өчиж айлдсан бүхэнд нь 
Өгөх буруу зүйл 
Өчүүхэн ч алга 
Хатуугаар бүхнийг зөөллөж 
Хайрлах энэрлэхийг сургах нь 
Хатуу бүхнийг зөөллөх 
Хайрлан зөөллөх учиг бий ч 
Харьтан дайсан хортон дайсан ... 
Хайрлаж энэрч өрөвдөж 
Өөр бусдыг нь өөгшүүлж даамжруулах 
Энэ бүхнийг харж суухад Өр зүрх минь шимширч байна 

5. улаач Томоогийн Дээдэсийн айлдвар 

Хийх үйлээ барахгүй 
Хэдэнтээ хүүрнэх түмэн бэ 
Урьд заларсан дээдэс 
Учрыг таниулаад байгаа бус уу 
Энэ нутгаас дэгдсэн 
Эрдэнэс бүхэнд амь бий 
Эгээд амь бүрийг эгүүлэн дууд 
Эх нутгаас дэгдэх амийг бүү дэгдээ 
Санаархсан түмний Саврыг татуул 
Хэдэнтээ хүлээнэм 
Хэдийдээ ажнам 
Олон таван үггүй 
Онцгойлон байж залхаавал зохино 
Амь бүрийг нь сэргээгээд 
Ар хударгаад нь дэмнээд 
Эх нутагт сарвайсан 
Ичгүүргүй түмнийг залхаан дар 
Арга мэхийг нь харьвал 
Атгаг санааг нь толгойд нь буулга 
Ахин бодож сэрвэл
 Амийг нь атгуул 

6. улаач Дууны багшийн Дээдэсийн айлдвар 

Буман олон ардын 
Буян заяаг эзэлж 
Бушуу түргэн .... 
Буурал дээдсийн ... 
Бузарлаж дууслаа цаадуул чинь ..... зүтгэцгээ 
Бузруудыг Өндөр дээд тэнгэр заяатай үрсүүд 
өнчин ишиг шиг Өрөвдмөөр амьдрал туулжээ 
Буурал дээдсээ хүндлэхээ мэдэхгүй 
Бузар чөтгөрүүдийг шүтэн дээдэлсэн 
Хан их хорвоод эзэн алга 
Харин ч аз чинь ирж 
Өндөр дээд буурлуудаа 
Өөрийнхөө сэтгэл оюунд .....
 Үйлсээ сайхан хийх юм бол Заяа буян чинь замд чинь ирнэ 

7. улаач жижиг Мигаагийн Дээдэсийн айлдвар 
Олон онгод дээдзсүүдийн үгсийг 
ойшоож яагаад үзэхгүй байна 
тэднээс яагаад та нар ойлгохгүй байгаа юм бэ 
тэд бүгд өөр өөрсдийн санааг хэлсэн 
тэд бүгд өөр өөрсдийн үйлийг хийх үйлээ
 та нарт хэлцгээсэн 
улаач бүрийн онгод бүрийн 
хийх үйл өөр өөр байна 
энэ эх орн эрдэнэс 
энэ бүгд эзэдтэй 
харин тэр эздийг 
хар санаатнууд 
хар сүнснүүд эзлээд байна
 тэд бүгдийг аварч эзэн савдгуудаа сэрээж 
эрдэнэс алтаа цуглуулан 
эргүүлэн авчрах аян замд нь бид дэм болох хэрэгтэй 
гэрт үзэгдэхгүй нүдэнд үзэгдэхгүй шидийн .... эхэлвэл 
хар үйлээ хийн 
Хайрлан аврах нь аврана 
эхлээд энэ газар шорооны эздийг нь сэрээж 
хийх үйлий нь ойлгуулан 
тэд бүгд өөрсдийн өмч 
өөрсдийн алт эрдэнэсээ цуглуулахаар үйлээ хийх болнодоо 
дараа нь тэдний үйлэнд дэм болож 
хар үйлээ хийнэ хайрлан аврахаа .ч аврана... 
тиймээс өвгөд буурлууд чинь өөр өөрсдийн хийх үйлүүтэй ирцгээсэн 
тэрийгээ ухаж ойлгож түргэн хиийцгээ үрсүүд минь үүнийг .... 
за үрс та нар оюун ухаандаа тунгаана биз онгод дээдсийн үгсүүдийг ойлгоно .... биз дээ үрсүүд минь 

8. улаач Луугийн Дээдэсийн айлдвар 
Дээд тэнгэрээс заяатай 
Дэргэдэх ээжээс төрөөтэй 
Уул усны охид 
Гол мөрний эзэд 
Энэ дэлхийд зүгээр нэг ирээгүй 
Зүйл зүйлийн үйлийг 
Зүтгэн байж гүйцээх гэж 
энэ биерээ улаач болж 
Эгэл түмнээ аврах гэж 
Энэ дэлхийг эзэгнэх 
Муу бүхнээс аврахаар 
Нартад та нар улаач болж төрсөн шүү дээ 
Миний улаач үр чи 
Зүгээр нэг энэ хорвоод Улаач болж төрөөгүй ч 
Зуун зууны тэртээх Эрдэнэс юүгээн хамгаалуулахаар 
Энэхэн биеийг чинь бид илгээж 
Тэр бүх үйлийг хийлгэхээр 
Тэмц гэж чамайг явуулсан бус уу 
Юунд чи нүдээ аниад
Юунд чи гараа хумхиад 
Юунд чи дуугүй байна вэ 
Чамд оноосон үүрэг гэж бий 
Чамд илгээсэн даалгавар гэж бий
 Чи түүнийгээ хийсэн ч 
Дутуу дулимаг хийгээд 
Тэр чигээр нь Дахин чамд нэг удаа сорил өгье 
Түүнийг харин чи хийж гүйцээх ёстой 
Тэгсэн цагт чамайг Тэнгэрийн охинд тооцъё 
Тэгсэн цагт чамайг Тэнгэрийн зарлагаа биелүүлсэн гэж ойлгоё 
Хаан эзнээс даалгавараа ав 
Харж түүнийг бушуу гүйцээ 
Тэгээд нутагтаа буцаж ир 
Энэ үрстэйгээ нийлээд 
Тэнгэрийн үйлийг биелүүл Ойлгосон уу чи 
Ойлгоогүй бас мунхаг хэвээрээ явна уу чи 
За би хэлэх үгээ хэллээ 
Хийх зүйлээ өөрөө ухаар 
Эзэн дээдсийн дэргэд 
Эргүү төлөг шиг зүтгэх болно оо чи 
Хорвоод хүн болж төрснийхөө Үүргийг биелүүлж 
Гавъяагий нь зүүж Алдарыг нь хүртэж 
Нэрээ хайрлаж явах болно оо чи 
Өөрөө тунгааж бод 
Өчнөөн үйл хийх чамд боломж байгаа 
Түүнийг хийхэд чамд 
Таван өдрийг таван шөнийг өгье 
Тэнд багтаагаад чи Тэр бүхнийг хийгээд 
Түмэнд ... Төрсөн биеэ сэвтээлгүй авч явдаа үр минь 


9. улаач Дэлгэр_жаргалын Дээдэсийн айлдвар 

Хүний энэ орчлонд ирчээд 
Хүмүүн заяаг өвөрлөж төрчөөд 
Мулгуу үрс хөрстийн та нар 
Алт шиг цагийг ангайж өнгөрөөнө үү та нар 
Эзэн дээдсийн өмнө түрүү барьж 
Өрлөг дээдсээ хүндэлж 
Үй түмэн олноо манлайлах 
Хайчсан та нар 
Хатуу хар үйлийг та нар Тоглоом гэж бодоо юу 
Харийн шулмасыг та нар 
Андаа гэж эндүүрэв үү 
Булаг рашаанаа хамгаалахгүй 
Буудал суудлаа манахгүй 
Хөх тэнгэрийн зарлигийг биелүүлэмгүй 
Хөрстийн балчирууд минь ээ 
Ухаарч хүлээх цаг өнгөрлөө 
Урагшилж давшицгаая андууд минь 
Уухайн дуугаа хадааж 
Ундрах булгаа сэргээж 
Урдах түмэн хар дүрстэнгүүдийг 
Шанагаар хутгах адил 
Шавхруугүй болгоцгооё 
Юуны чинь андын сэтгэлээр найр тавих 
Эрсдэлгүй байна гэж байдаггүй юм үрс минь 
Эрсдэл гэж байж 
Эх нутгаа аварч үлдэнэ ээ үрс минь 
Хан тэнгэр эцэг нь байна
 Хажууд олон анд нь байна 
Юунаасаа эмээсийн үрс минь 
Зүтгээд л дайрах газар дайрч 
Бултах газар нь бултаж 
Үйлээ хийцгээ үгээ санацгаа 
Дайчид минь андууд минь 

10. улаач Ханхавцалын Дээдэсийн айлдвар 
Хар муу юмийг хийсгэн
Эх болсон дэлхий юугаа 
Хайрламгүй бол босох цаг болсоон 
Юуны тулд олноороо цугласан билээ 
Хийх үйлээ хийцгээж 
хар муу юмсын 
Хар толгойг нь мулталж 
Авралт сайхан эх дэлхийгээ 
Аймшигтай хар муу юмнаас салгацгаая

11. улаач Ута Туяагийн Дээдэсийн айлдвар 

Өөрийнхөө алаг бөөрөө хүнд өгөөд үз л дээ
Өнгийн энэ алагхан чулуу чинь 
Эх дэлхийн бөөр нь юм шүү дээ 
Юуны учир энд хэвтэнэ 
Юуны учир та нарт харуулнав.
Хамаг биеийн чинь хорыг шүүдэг 
Энэ эрдэнэсийг чинь аваад мордвол 
Та нар юугаараа амьдрах гэсэн юм 
Зүрх нь болсон судас нь болсон 
Алт эрднэсийг чинь сугалаад гаргаад байхад 
Та нар юугаараа цусаа урсгахын
Арьс нь болсон энэ зүлэгийг тасдаад байвал
Юугаараа амьсгалах гэсэн юм бэ?
Өөрийн бие шигээ хайрла 
Өөрийн биеэн ч хайрла 
Бид чинь нэг л амьтай 
Амь гэдгийн утгыг ойлго 
Адилхан үхэж адилхан унтаж
Адилхан иддэг адилхан тэтгэгддэг
Хайраар тэтгэгддэг
Хар санаатан хүртэл
Хачин янзийн авир дуу гаргаж
Зугаа цэнгэлээр бас хайрийг олдог бусуу
Энэрэнгүй сайхан дундрах 
Эх булаг болсон хайраараа
Эх дэлхийгээ магтан дуулж
Элдвийн мөнгө ембүүнд шунахгүй
Энх тунх дасан зохицож сайхан амьдрахыг бодоцгоо
Нэгхэн чихэрийн цаас
Нэгхэн бузарийг хүртэл
Өөрийн бие дээрээ хаясан хамхуул бөөсөн гэж бод
Алтан шаргал галруу хог шидэхдээ
Өөрийнхөө нүдрүү зүү зоож байна гэж бод
Юуны учир өөрөөсөө эхэлж засдгийг 
Өөрийн биеээ ойлгож байж
Өрөөлийг засдаг бусуу
Өрөөлийг засчаад 
Эх дэлхийгээ засдаг бусуу
Мулгуу тэнэг ухаандаа 
Дахин Дахин 
Дахин Дахин 
Дахин дахин удамдаа үлдтэл бод
Удамдаа өвлүүлэн үлдээцгээ
Нэг биеээрээ та нар засаж дийлэхгүй
Нижгээд удмаараа засна
Ухааралыг энэ биедээ тээгээд
Удамдаа үлдээ 


No comments:

Post a Comment