Wednesday, June 5, 2013

Голомтын галын тахилга

 Голомтын  галын  тахилга 

 
Галын тахилга нь
1. Ханийн тэнгэр
2. Үрийн тэнгэр
3. Гал мандал
4. Эдийн тэнгэр
5. Таван хошуу малын тэнгэр
6. Алт мөнгөний тэнгэр
7. Буян хишгийн тэнгэр
8. Байгаль далайн тэнгэр
9. Дээд эх тэнгэр
гээд 9-н Заяач тэнгэр бий тэдгээрийг дарааллаар дуудан эргэн тойрон өргөл өргөөд мэндүүлэнэ. Дараа нь гал дэрээ энэ дараалалаар дуудан хурайлана шүү 

Эхлэл гуйлт
Эзэн төрийн ёс, энэ өрхийн тэргүүн
.............Овгийн ...........ний............
Мөнх тэнгэрийн дээд заяагаар үүдсэн
Гал голомтыг ариусган тахия
Хурай Хурай Хурай
Өдрийн сайныг өнжин хүлээж
Сарын сайныг саатан хүлээж
Өргөө гэртээ хуран цугларч
Өндөр дээдсийнхээ удмын галыг тахия
Хурай Хурай Хурай
Үеийн үед үргэлжлүүлэн тахия
Үрийн үрд залгамжлуулан тахия
Өчил юугаа хэлж
Өглөг юугаа өргөн баръя
Шар тос, өвчүү, амттаны дээж, арц гангаа, алт мөнгө орлуулах эд өргөнө

• Ханийн заяач тэнгэр минь эргэлдэн буугаарай
Хөх тэнгэрээсээ хүлэглэн буугаарай
Хүрээлэн байж, ариулан байж буугаарай
Гал голомтондоо хэл үггүй байлгаж хайрла
Гашуун дарсны зовлонгүй байлгаж хайрла
Гэргий хүүхэдийг нь ажилсаг байлгаж хайрла
Гэр дүүрэн гэрэлтэй, жаргалтай байлгаж хайрла
Энэ голомтын үрс бүхнийг
Элэг бүтэн энхрий ханьтай
Эвсэг найрсаг, элбэрэл журамтай
Энхрий үрсийг нь инээд баяртай байлгаж хайрлаарай
Ханийн заяач тэнгэр минь
Хурай хурай хурай
Арц гангаа өргөе алив бүхний дээжээ өргөе
Тос юугаа өргөе түлээ юугаа нэмье
Ханийн заяач тэнгэр минь
Хурай хурай хурай
Сэтгэл бүхнээ шингээе
Итгэл бүхнээрээ даатгая
Ханийн заяач тэнгэр минь
Хурай хурай хурай

• Үрийн заяач тэнгэр минь эргэлдэн дүүлэн буугаарай
Өргөө сайхан гэрт минь ,өнгийн гэрэлээ цацруулан
Үр сайхан хүүхэдүүдэд минь,үржин хөгжихийн ерөөл
Өвчин зовлонгүйхэн, өнөр өтгөн байлгаж хайрлаарай
Бүсгүй үрсийгээ бүүвэйн дуутай байлгаж хайрла
Балчир үрсээ эрдэм төгс байлгаж хайрла
Төрсөн үрс нь жаргалтай байлгаж хайрла
Төөрөг заяаг нь тэгш байлгаж хайрла
Өглөө наранд эртэч байлгаж хайрла
Үдийн наранд ажилсаг байлгаж хайрла
Үдшийн бүрийдээ амруулж хайрла
Өндөр тэнгэртээ даатгаж хайрла
Үрийн заяач тэнгэр минь
Хурай хурай хурай
Арц гангаа өргөе алив бүхний дээжээ өргөе
Тос юугаа өргөе түлээ юугаа нэмье
Үрийн заяач тэнгэр минь
Хурай хурай хурай
Сэтгэл бүхнээ шингээе
Итгэл бүхнээрээ даатгая
Үрийн заяач тэнгэр минь
Хурай хурай хурай

• Гал мандал тэнгэр минь эргэлдэн буугаарай
Гэр хотлоор минь ариулан байж буугаарай
Гэмтэнийг гэсгээж, хар бүхнийг дараарайдаа
Харанхуйг гийгүүлж туслаж хайрла
Хамаг Монгол түмнийхээ
Хант гэрийнхээ тулганы галыг бадрааж хайрла
Халуун зүрхийг минь нэгтгэж хайрла
Аягын чинээ гэрт минь
Аюул зовлон үгүй болгож хайрла
Чулуу байвал хайлуулж хайрла
Шулам байвал дарангуйлж хайрла
Зүү байвч чиг мохоож хайрла
Зэтгэр байвал дарж хайрла
Гал мандал тэнгэр минь
Хурай хурай хурай
Арц гангаа өргөе алив бүхний дээжээ өргөе
Тос юугаа өргөе түлээ юугаа нэмье
Гал мандал тэнгэр минь
Хурай хурай хурай
Сэтгэл бүхнээ шингээе
Итгэл бүхнээрээ даатгая
Гал мандал тэнгэр минь
Хурай хурай хурай

• Эдийн тэнгэр минь эргэлдэн буугаарай
Ээжтэй, аавтай, эгчтэй, дүүстэй, үртэй ач зээтэй нь
Эрдэм мэдлэгтэй, элбэг баян, идэх өмсөхтөй,
Эвээл ачтай элбэг хангалуун байлгаж хайрла
Гарзын үүдийг хаан байж, олзын үүдийг нээгээрэй дээ
Гай барцад байвал зайлуулан байж
Гэр орныг минь хашин манаж хайрла
Гэрэл гэгээгээн түгээгээж хайрла
Эдийн заяач тэнгэр минь
Хурай хурай хурай
Арц гангаа өргөе алив бүхний дээжээ өргөе
Тос юугаа өргөе түлээ юугаа нэмье
Эдийн заяач тэнгэр минь
Хурай хурай хурай
Сэтгэл бүхнээ шингээе
Итгэл бүхнээрээ даатгая
Эдийн заяач тэнгэр минь
Хурай хурай хурай

• Таван хошуу малын тэнгэр минь таалан байж буугаарай
Төл бүрнийг минь мэнд байлгаж
Сүрэг малыг түм болгож хайрлаарай
Төрөл саданг минь малч ухаантай болгож үзээрэй
Улин ирэх боохойн амыг хааж хайрла
Улиглан ирэх ховыг дарж хайрла
Өвгөд дээдсийн гал голомтыг
Өглөө оройгүй ариусгаж маная
Таван хошуу малын заяач тэнгэр минь
Хурай хурай хурай
Арц гангаа өргөе алив бүхний дээжээ өргөе
Тос юугаа өргөе түлээ юугаа нэмье
5н хошуу малын заяач тэнгэр минь
Хурай хурай хурай
Сэтгэл бүхнээ шингээе
Итгэл бүхнээрээ даатгая
5-н хошуу малын заяач тэнгэр минь
Хурай хурай хурай

• Алт мөнгөний заяач тэнгэр минь
Алаг дэлхийдээ эргэлдэн буугаарай
Айл голомтонд минь
Агуу хишгээ хүртээгээрэй дээ
Шунаж хүртэхгүй үрс нь
Шохоорхож бага хэрэглэе
Гангарч жаахан хэрэглэе
Гамнаж удаан эдлэе
Алт мөнгөний заяач тэнгэр минь
Хурай хурай хурай
Арц гангаа өргөе алив бүхний дээжээ өргөе
Тос юугаа өргөе түлээ юугаа нэмье
Алт мөнгөний заяач тэнгэр минь
Хурай хурай хурай
Сэтгэл бүхнээ шингээе
Итгэл бүхнээрээ даатгая
Алт мөнгөний заяач тэнгэр минь
Хурай хурай хурай

• Буян хишгийн заяач тэнгэр минь
Буурал дэлхийдээ буу даа
Хурай хурай хурай
Багачууд хүүхдүүдийнхээ голомтонд
Бадрах дөлөө хайрла
Буян хишгээ түгээ дээ
Бусад олноороо хүртэе дээ
Төрөлх гаригтаа буу даа
Төр түмэнтэйгээ хуваая даа
Бодсон санасныг бүтээдэг
Бор домынхоо шидийг хайрла
Харсан болгоныг бүтээдэг
Хар домынхоо хүчийг хайрла
Буян хишгийн заяач тэнгэр минь
Хурай хурай хурай
Арц гангаа өргөе алив бүхний дээжээ өргөе
Тос юугаа өргөе түлээ юугаа нэмье
Буян хишгийн заяач тэнгэр минь
Хурай хурай хурай
Сэтгэл бүхнээ шингээе
Итгэл бүхнээрээ даатгая
Буян хишгийн заяач тэнгэр минь
Хурай хурай хурай

• Байгаль далайн заяач тэнгэр минь буудаа
Бүлтгэр үрс нь урья даа
Хурай хурай хурай
Буман үрсийн голомтондоо
Баясан эргэлдэнхэн буудаа
Ган зудгүй амгалан байлга даа
Гай барцадгүй түвшин байлгаж хайрладаа
Гал усны аюулгүй байлга даа
Газар дэлхийдээ шимээ хайрладаа
Үрс нь хичээе дээ үндэст ургамалаа хайрлая даа
Үйл бүхнээ ухаарч ус булгаа хайрлая даа
Алаг дэлхийгээ хамгаалая даа
Амьтай бүхнийг асраядаа
Байгаль далайн заяач тэнгэр минь
Хурай хурай хурай
Арц гангаа өргөе алив бүхний дээжээ өргөе
Тос юугаа өргөе түлээ юугаа нэмье
Байгаль далайн заяач тэнгэр минь
Хурай хурай хурай
Сэтгэл бүхнээ шингээе
Итгэл бүхнээрээ даатгая
Байгаль далайн заяач тэнгэр минь
Хурай хурай хурай

• Дээд эх тэнгэр минь
Дэгдэн байж буугаарай
Хөх толбот үрсээ
Хүрээлэн байж буугаарай
Хорт үйлийг хорьж хайрла
Хорон санааг дарж хайрла
Хэл амыг хааж хайрла
Хэлсэн ярьсныг бүтээж хайрла
Галтай бүхэн бадартугай
Газар дэлхий баясан сэргэтүгэй
Навчит ертөнц сэргэтүгэй
Настан буурлууд жаргатугай
Хурай Хурай Хурай
Энэ голомтын хүмүүсийн санасан бодсонд
Илтэд тусаа хүргэж
Ирэх жилийн өдий хүртэл
Элгээрээ эсэн мэнд
Төрөлөөрөө түвшин амгалан
Торох саад тотгоргүй
Амьтай бүхнийг
Ариусгаж хайрла                                                                                                                                Дээд эх тэнгэр минь
Хурай хурай хурай
Арц гангаа өргөе алив бүхний дээжээ өргөе
Тос юугаа өргөе түлээ юугаа нэмье                                                                                               Хурай хурай хурай
Есөн заяач тэнгэр минь
Үеийн үед шүтье
Үрийн үрд даатгая
Цагийн цагт тахия
Цаг үргэлж сахия
Төрийн минь сүлд өршөө
Түмэн олон минь жаргаг
Нарийн боривоо намилцуулан мөргөе
Нас буянаа даатган залбиръя
Есөн заяач тэнгэр минь
Хурай хурай хурай                                                                                                                               Арц гангаа өргөе алив бүхний дээжээ өргөе
Тос юугаа өргөе түлээ юугаа нэмье
Заяач есөн тэнгэр минь
Хурай хурай хурай
Сэтгэл бүхнээ шингээе
Итгэл бүхнээрээ даатгая
Заяач есөн тэнгэр минь
Хурай хурай хурай     
Хурай хурай хурай       Хурай хурай хурай
гал тахилганд сууж байгаа бүх хүн гар дээрээ ямар нэг идээ тавих ёстой байдаг
 

1 comment: